
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 10 ҮЙЛДВЭРЛЭГЧ БНСУ-ЫГ ЗОРИЛОО!

Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс үндэсний үйлдвэрлэл, соёл, өв уламжлалаа олон улсад сурталчлан таниулах зорилгоор 10 үйлдвэрлэгчийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Чангвон хотод зохион байгуулагдах “MAMF-2026” олон улсын түүх, соёл, урлагийн фестивальд оролцуулахад дэмжин ажиллалаа.

Энэ нь дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, бүтээлч үйлдвэрлэлийг олон улсад таниулах, шинэ боломж, хамтын ажиллагааны эхлэлийг тавих чухал алхам юм.

Үндэсний үйлдвэрлэлээ дэлхийд таниулж, Монгол өв соёлоо олон улсад түгээх үйлсэд нь нийт үйлдвэрлэгчдэдээ амжилт хүсье!