2022-04-11
Шинэ мэдээ
ХНХЯ, Жайка ОУБ-ын хамтарсан Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг, Дундговь аймагт хэрэгжих Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төслийн хүрээнд төслийн мэргэжилтэн Yoko Tanaka, орчуулагч Тэмүүлэн нар Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцаж хамтран ажиллах талаар санал солилцлоо. Энэхүү төсөл нь 2024 оны 04 дүгээр сараас -2027 оны 03 дугаар сарын хооронд үргэлжилж Зорилтот бүлгийн иргэдийг хамруулахаар төлөвлөж байна.