+976-11-357074,+976-11-357054
Sbd.jdutov@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13-р хороо, Рашааны 9-255 /5 буудал/
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрдэлээс хамгаалах ажлын хэсэг байнгын ажиллагаатай байна.
2022-04-12
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрдэлээс хамгаалах ажлын хэсэг байнгын ажиллагаатай байна.

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрдэлээс хамгаалах ажлын хэсгийн хурал боллоо.

Тус ажлын хэсгийг Засаг даргын Байгаль орчин, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батсайхан ахалдаг бөгөөд 9, 11-20 дугаар хорооны Засаг дарга нар, ажил хариуцсан хэлтэс, нэгжийн дарга нар багтдаг.

Энэ удаагийн хурлаар угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын өнөөгийн нөхцөл байдлын мэдээллийг сонсч, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа. Мөн “Таван толгой түлш” ХХК-ний дүүрэг хариуцсан мэргэжилтэн товч мэдээлэл өглөө.

Галлагааны буюу өвлийн улиралд төдийгүй хаврын улиралд ч байшингийн гадаад, дотоод агаарын температур ойртож, яндангийн таталт муудан угаартах магадлал ихэсдэг тул иргэдийг аливаа эрсдэлээс хамгаалах чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөнд угаарын хийн хордлогод өртөх магадлалтай айл өрхийн судалгааг гаргах, шаардлагатай тохиолдолд биечлэн очиж, яаралтай арга хэмжээ авах, мэдээлэл сурталчилгааг тогтмол хүргэх, зөвлөмж зааврыг өгч байхаар тусгажээ. 

 

Түгээх
Ангилал
Холбоотой