МЭНДЧИЛГЭЭ
Сайн байцгаана уу?
Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхчлэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Улс орны хөгжлийн гол түлхүүр нь жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбар байдаг бөгөөд дундаж давхаргыг өргөжүүлэн тэлэх эдийн засгийн чухал ач холбогдолтой салбар билээ.
Манай улсад нийт 60 мянга гаруй жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид байдгаас 70 хувь буюу 40 орчим мянга нь нийслэл Улаанбаатар хотод, үүний 8000 гаруй нь Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж байна.
Цар тахлын хүнд үед Монгол Улсын эдийн засаг хумигдсантай холбоотойгоор ЖДҮҮ эрхлэгчдийн борлуулалт эрс багасаж, бэлэн мөнгөний хомсдолд орох, хөрөнгө оруулалт болон санхүүгийн шийдвэр гаргах боломжгүй болсон зэрэг бэрхшээлүүд тулгарсан. Иймд бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах боломжийг нь төрөөс бодитоор дэмжих, борлуулалтыг тогтвортойгоор хадгалж, нэмэгдүүлэх, борлуулалтын зах зээлийг хөгжүүлэх бодлогыг салбарын удирдлагуудын зүгээс баримтлан та бүхнийхээ үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.
Дүүргийн ЖДҮҮ эрхлэгчдийнхээ саналыг сонсож, тулгамдаж буй асуудлыг нь шийдвэрлэх, харилцан ойлголцох, хамтран ажиллах нь энэ салбарын хөгжлийг урагшлуулж, улс орны хөгжлийг илүү өнгөлөг болгоход тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Дүүргийн нийт жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид та бүхнийхээ ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсье.
Ц.БУЛГАН
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨВИЙН ЗАХИРАЛ