Инару брэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зохистой дадлыг хэрэгжүүлсэн орчинд чанартай, байгалийн цэвэр түүхий эдээр сэтгэл шингээж 100 % эх орондоо үйлдвэрлэж байна. Манай мэргэжлийн химич, технологич, органик арьс арчилгааны сертификаттай зөвлөх нар олон улсын жишигт нийцүүлэн үндэсний онцлогтой, органик гэрчилгээтэй, байгалийн гаралтай 15 нэрийн 23 төрлийн эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж Монголдоо төдийгүй Шанхай, Тайван хотноо экспортолж эхлээд байна. Бүтээгдэхүүнүүдээ эрүүл ахуй шаардлага хангасан үйлдвэрийн орчинд гар аргаар хийдэг ба бүтээгдэхүүн маань шууд хүрдэг. Бүтээгдэхүүний орц найрлагийн 40-60 %- д нь монгол түүхий эд ашигладаг.