+976-11-357074,+976-11-357054
Sbd.jdutov@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13-р хороо, Рашааны 9-255 /5 буудал/
Нүүр | Хүүгийн Гутал ХХК
Хүүгийн Гутал ХХК
Хүүгийн Гутал ХХК
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16 хороо, 7-130 тоот

Тус үйлдвэр нь 1993 оноос эхлэн 2-3 төрлийн гутлыг өрхийн аж ахуй хэлбэрээр оёж эхэлсэн ба түүнээс хойш 2000 он хүртэл гэр бүлээрээ гутал оён зарж амжилттай ажилснаар 2001-2002 онд эсгэх, оёх, дуусгах 3 цех бүхий өнөөгийн байгаа үйлдвэрийн барилгыг өөрийн хөрөнгөөр барьж байгуулан өнөөдрийг хүртэл амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. 2001 оноос эхлэн уг гутлын үйлдвэр нь жилд дунджаар 40-50 хүнийг ажлын байраар хангаж, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдхүүний зах зээлд нийлүүлэн

ажилласаар ирсэн.

Одоогоор гутлын үйлдвэр нь 40 орчим ажилтантай 27 нэр төрлийн гутал үйлдвэрлэн Нарантуул ОУХТ дээрх 2 лангуу болон 1 чингэлэгээр дамжуулан худалдаалж байгаа. Мөн 2017 оноос хойш өөрийн нэрийн бренд дэлгүүрээ нээн ажиллуулж байна. Худалдан авагчдын 80 орчим хувь нь хөдөө орон нутгийн хэрэглэгч бөгөөд байнгын харилцагч нарынхаа захиалгын дагуу бэлтгэн нийлүүлж борлуулдаг.

Бид өнөөдөр гутлын үйлдвэрийн бүхий л дамжлага бүхий тоног төхөөрөмжтэй бөгөөд зарим дамжлагуудыг бүрэн автоматжуулах, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхээр төлөвлөж байна.

  • Хүүгийн Гутал ХХК
  • Хүүгийн Гутал ХХК
  • Хүүгийн Гутал ХХК
    Түгээх
    Салбар
    Pub
    Бүтээгдэхүүн