Сүхбаатар дүүрэгт нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” цом аялж байна.
Энэхүү аян нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 60 хоногийн хугацаанд зохион байгуулагдах юм.
Иргэдийн бие тамир спортоор хичээллэх хүсэл, сонирхлыг нэмэгдүүлэх, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэн эрүүл мэндээ бэхжүүлэх дадал хэвшилд сургах, биеийн тамир, спортын арга хэмжээнд гэр бүл, найз нөхөд, байгууллага, анги хамт олноороо оролцох боломжийг нэмэгдүүлэхэд зорилготой тус аянд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Өнөөдөр цом Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Биеийн тамир, спортын хороонд шилжлээ.